• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    61   |  
0

v

 

 
 
1. Та өнөөгийн амьдралаас хамгийн гэрэл гэгээтэй зүйлийг нэрлэхгүй юу?

Эх орны ирээдүй болсон залуус маань тив, дэлхийд урлаг, спорт, оюун ухааны салбарт өндөр амжилт гаргаж байгаад их баяртай байна. Цэнгээнт бүжгийн тэмцээнд дэлхийн аварга болсон бүсгүй болон “3x3”сагсан бөмбөгийн охидын шигшээ баг Олимпийн эрх авсан нь Монголчуудыг огшоосон. Багийн үйл ажиллагаа, хамтын хичээл зүтгэл гэдэг тогтвортой хөгжил, урт хугацааны амжилтын суурь байдаг тул элэг нэгт ахан дүүстэйгээ эвийг эрхэмлэж явах хэрэгтэй. 

2. Амьдрал болоод мэргэжлийн салбарт тань шүүмжлэлтэй санагддаг зүйл юу вэ?

Ёс зүйгүй хүмүүс олширч, ашиг хонжоо хайгсадтай тэмцэх ёстой атал тэдэнтэй эвлэрч байгаа нь харамсалтай. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг үгийг бодож, зөвийг дэмжиж, буруу зүйлтэй тэмцдэг зориг хүн бүрт байгаасай. Шударга бус зүйлийг харсаар байж, зөнд нь орхисноос эцэст нь өөрөө хохирогч биш хамсаатан болдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй. 

image
ТАНД ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙГ ӨГЬЕ.
3. Харин та юу хийх байсан бэ?

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг гурван хэсэгт хуваан үзэх боломжтой байдаг.

  • Нэгдүгээрт: Бодит эдийн засгийн салбаруудад хийгдэх ажлууд буюу аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээ гэсэн байдлаар ангилна. Хийх ажлууд нь тодорхой бөгөөд суурь нөхцөл нь хангагдсан гэж болохоор хэсэг. Энэ чиглэлд олон төрлийн судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн тул мэргэжлийн хүрээний ойлголт тодорхой хэмжээнд бүрэлдсэн. Гагцхүү улс төрийн зөвшилцөлд хүрч бүтээн байгуулалтын томоохон ажлуудын эхлэлийг нь оновчтой, зөв тавих асуудал чухал учраас Ерөнхий сайдын эрх мэдлийг өгье гэвэл оролцогч талуудыг тэгш хамруулсан төсөл, хөтөлбөрийг тус бүрээр нь олон талаас нь хэлэлцэн санал бодлоо нэгтгэж, үндэсний хэмжээний нэгдмэл ойлголтыг бий болгоход анхаарлаа хандуулна.
  • Хоёрдугаарт: Хууль эрх зүй, хяналт зохицуулалтын орчны шинэчлэл юм. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлын хүрээнд олон ажлууд хийгдсэн ч дэлхий нийтийн түгээмэл чиг хандлага болсон олон улсын стандарт, дүрэм журмуудыг эх орныхоо хөрсөнд буулгах хэрэгтэй байгаа. Манай орон харьцангуй жижиг эдийн засагтай, нээлттэй улс орон учраас олон улсын дэвшилтэт туршлагуудыг үгүйсгэх бус өөрийн оронд нутагшуулж, үйл ажиллагаандаа хэвшүүлэх нь туйлын чухал. Ингэснээр бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд дөхөм болно.
  • Гуравдугаарт: Төсөв мөнгө, санхүү, хөрөнгө оруулалтын салбар нь хамгийн их өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай салбар юм. Улс орны сан хөмрөгтэй холбоотой энэ ажлыг хийхийн тулд Ерөнхий сайдын түвшинд ажиллах хүн чадварлаг, мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх ёстой. Мөн улс төржилт болон эсэргүүцэлтэй тулгарах учир иргэний зориг гаргах шаардлагатай. Улсын ирээдүй, хойч үеэ гэх сэтгэлээр эдгээр асуудлыг мэргэжлийн хүний хувьд сэтгэл шулуудан хийх хэрэгтэй. Эх орны хөгжлийн төлөө боловсролын төгөлдөршил, залуусын төлөвшлийн асуудалд анхаарлаа хандуулна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ