• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргажээ. Үүнд:

- Бүх их, дээд сургууль ба МСҮТ-үүдийн хичээлийг зогсоох шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.  

- Сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жолооны дамжаа болон хэлний курсуудын үйл ажиллагааг ч түр зогсоов.  

-Урлаг, соёл, спорт гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээг бүхэлд нь энэ хугацаанд хориглов. Үүнд: хурал, цуглаан, спорт, урлаг, соёлын болон аялал,  зугаалга, уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй.

- PC, автомат тоглоом болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйлчилгээ үзүүлэхгүй.

-Кино үзвэрийн газрууд 18 хүртэлх насны хүүхэд, залууст үйлчлэхгүй гэсэн шийдвэрүүдийг гаргажээ.

Мөн хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтоох эсэхийг Гадаад харилцааны яам болон холбогдох албаныхан энэ сарын 30-ны дотор шийднэ. Хилийн хязгаар тогтоох эсэхэд гал тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь хамаарахгүй аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ