• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    65   |  
0

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар уг өвчлөлтэй холбоотой Улсын комисс болон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан юм.

Томуу, томуу төст өвчтэй 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл гэртээ асрах эцэг, эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар болон Улсын онцгой комиссоос гаргалаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг төрийн болон хувийн хэвшлийнхэнд өгчээ. 

Мөн ДЭМБ-аас өнөөдөр 10:00 цагт гаргасан мэдээллээр коронавирусийн халдвараар 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761, бусад улсад 35 тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны гаргасан мэдээллээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж, 49 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан гэх статистик бий. Үүнээс Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн юм.  

Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй. Эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа юм. Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.  

Мөн хилийн боомтуудаар орж, гарч байгаа зорчигч, авто тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлахаар болжээ. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ