A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 70 | |
|
Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдсэн эмнэлэгт 14 настай охин өндөр халуурсны улмаас нас барсан гэх мэдээллийн аймгийн онцгой комиссын шуурхай хуралдаанаар шууд дамжууллаа. Тэрээр энэ сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр халуурч, өнөөдөр 18 цагт эмнэлэгт хүргэгдэн уушгины хатгалгаагаар нас барсан байна.
Энэ нь коронавирусын халдвар байж болзошгүй тул шинжилгээний дээжийг Улаанбаатар хот руу илгээж эрсдлээс хамгаалах алхмуудыг авчээ. Тус аймагт одоогоор хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй байгаа ч олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагааг хорьсон байна.
Талийгаачийн гэр бүлийнхний мэдээлснээр энэ сарын 12-нд Хөх хотоос охины найз ирж, 22-нд ангийнхантайгаа уулзахдаа жимс авчирж өгсөн бөгөөд үүнээс 8 найз охин идэж хордсон болзошгүй хэмээн таамаглаж буй. Үлдсэн халуурч байгаа охидуудаас шинжилгээ авч ХӨСҮТ-рүү илгээжээ. Тус шинжилгээний хариугаар вирус Монголд орж ирсэн эсэх нь баталгаажих юм байна.
14 хүртэлх настай хүүхдүүд ханиад томуу түлхүү тусаж буй энэ үед хүүхдээ дэлгүүр, үйлчилгээний төв, олны хөл хөдөлгөөн ихтэй газар руу зорчуулахгүй байхыг анхаарууллаа.
Монгол улсад томуугийн вирус ихээр дэгдэж буйтай холбогдуулан Хэнтий аймагт архи согтууруулан ундаагаар үйлчлэх, худалдаалах үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1-нийг зогсоох засаг даргын захирамж гарсан байна.
Эх сурвалж: Хэнтий аймгийн онцгой комисс
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|