A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |
|
Коронавирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд болон МХЕГ-ын төлөөлөл оролцож, хил дээр хяналт хэрхэн хийж буй талаар мэдээллийг өглөө.
Өнөөдрийн 10 цагийн байдлаар дэлхийд коронавирусийн халдвараар нийт 4474 хүн өвчилсөн, 106 хүн нас барсан байна. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5000 гарсан" гэж ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэв.
Монгол улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан. Эдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн бөгөөд халуурсан шинж тэмдэгтэй байсан. Дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн.
Мөн Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна.
Амны хаалтны эрэлт өндөр байхад зохиомол хомсдол үүсгэж иргэд нөөцөлж байна. НЗДТГ-аас зах худалдааны төвүүдийг хаахгүй учраас хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж хомсдол үүсгэх шаардлагагүй. Ашиг хонжоо хайсан зарим хүн амны хаалтыг бөөндөж авч байгааг буруушааж байна. Дотоодод амны хаалт үйлдвэрлэж байгаа хоёр үйлдвэр байгаа бөгөөд нэг нь хоногт 42 мянган ширхэг, нөгөө нь 30 мянган ширхгийг үйлдвэрлэх боломжтой. Мөн импортоор орж ирж байгаа.
Ухань хотоос иргэдээ авах хүсэлтээ гаргасан. Манайхаас гадна 10 улс иргэдээ авах хүсэлт гаргасан байна. БНХАУ-аас иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн үзлэг болон хүсэлтийг шийдвэрлэж байгаа .
Хэнтий аймагт уушгины хатгалгааны улмаас 14 настай охин нас барсан. Өчигдөр 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтайгаар биеийн байдал хүндэрсэн хүүхэд ирсэн. Эрчим эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй 16:00 цагт нас барсан.
"Хэнтий аймгаас авсан сорьцууд ХӨСҮТ-д шөнө ирсэн. Шинжилгээний хариу 24-48 цагийн дотор гарна. Шинжилгээний хариуг Япон улс руу илгээж, эцсийн оношийг гаргана" гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэв.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|