A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 63 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 63 | |
|
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
"Австралийн олон улсын эрүүл мэндийн дүрмийн байгууллагаас 12:28 минутад ХӨСҮТ-д мэдээлэл ирсэн. Үүний өмнөх лайвыг үзсэн бол энэ мэдээллийн утгыг мэдэж байгаа. Харин 14:40 цагийн байдлаар Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож, мэдээллийг нягтлахад тухайн Монгол иргэн маань онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт зорчсон бөгөөд коронавирусийн халдвар аваагүй гэж мэдэгдлээ. Өмнөх мэдээлэл ташаа болохыг тогтоолоо" гэж Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээлэв.
Австрали улсад одоогоор таван хүн коронавирусаар өвчилсөн байна. Үүнээс дөрөв нь тус улсын иргэн бол нэг нь Австралид сурдаг Хятад оюутан байна гэж тус улсын хэвлэлүүд онцолжээ.
БНХАУ-ын Гуанжу хотоор дамжин Австралид очсон Монгол иргэн коронавирусын халдвар авсан тухай мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн ч энэ нь дээрх мэдээллээр үгүйсгэгдэж байна. Мөн Австралид очсон Монгол 34 настай иргэнээс коронавирусын халдвар илрээгүй хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
"Олон улсын эрүүл мэндийн дүрмийн 44 дүгээр хэсэгт заасны дагуу улс орнуудад ДЭМБ-ын 196 орны эрүүл мэндийн дүрмийг мөрдүүлж ажилладаг байгууллагууд мэдээлэл солилцон, эргэн мэдээлэх системээ идэвхжүүлж ажилладаг. Тухайн онгоцонд явсан бүх зорчигчдын мэдээллийг хянаж үзэхэд улс оронд нь мэдээлж ажилладаг горимтой юм байна.
"Мэдээлэлд дурдагдсан Монгол иргэн энэ сарын 19-нд Гуанжоугаас Австралид очоод, 25-нд Австралиас гарч Хонг Конгоор дамжин Улаанбаатарт ирсэн байна. Бид хавьтал судлалын аргачлалын дагуу тус иргэнийг олж, холбогдсон бөгөөд цаашид онош тодруулах ажлууд явагдана" хэмээн онцлов.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|