• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    122   |  
0

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор ЕБС болон цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон билээ. 

Энэ хугацаанд сурагчдад теле хичээл заах хуваарийг БСШУСЯ-наас гаргажээ. Ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 03-наас теле хичээлийг дараах 13 телевизээр заана. Хуваарийн дагуу нэг телевизээр нэг ангийн хичээл гарах бөгөөд тэргүүлэх зэрэгтэй 170 багш заах юм.

Мөн энэ хугацаанд багш нарын цалинг бүрэн олгоно хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

БАГА АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

БСШУСЯ: Хичээлийн цагийн хуваарийг телевизүүдтэй ярилцсаны үндсэн дээр тодорхой болгоно. Учир нь 2-оос дээш хүүхэдтэй айлын хичээлийн цагийг давхцуулахгүй зохицуулалт хийнэ. Телевизүүдийн ирэх долоо хоногийн хөтөлбөрөөс цагийн хуваарийг харах боломжтой хэмээн албан ёсны цахим хуудсандаа нийтэлжээ. 

БСШУСЯ-наас өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заах агуулга, хуваарийг баталсан бөгөөд албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэб сайт болон пэйж хуудсаар түгээх юм. 

Дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг үзэх бол энд дарна уу. 

Эх сурвалж: БСШУСЯ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ