• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0

Коронавирусийн 200 оношлуурыг Япон улсаас энэ даваа гарагт авсан боловч дахин нэмэлтээр авах шаардлагатай болсон тул нэмж, захиалга өгчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нэгдүгээр сарын 28-ны байдлаар ХӨСҮТ-д 14 сэжигтэй тохиолдол байсан бөгөөд тэдний хариу бүгд сөрөг гарсан учир зөвлөгөө өгч эмнэлгээс гаргасан. Өчигдөр дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээ өгсөн. Хариуг гарахаар нь мэдээлнэ. Бид 2500-3000 оношлуурыг ойрын хугацаанд авахаар захиалсан" гэв. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица "Өнөөдрийн байдлаар коронавирусийн 6065 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 132 хүн нас барсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай хороо дахин хуралдаж, халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийднэ. 

Нэг таатай мэдээ дуулгахад ЭМЯ, ДЭМБ-тай хамтран оношлуурыг дахин авахаар хамтран ажиллаж байна. Судалгаа хийж, захиаллаа" гэв. 

Мөн худал таамаг төдий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байж, Эрүүл мэндийн яамны мэдээлэлд итгэхийг уриаллаа. 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ