• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцсэн. Санал хураалтын дараа Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөх болсноо мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл хийгээгүй учраас өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй. Өөрийн гэм буруугүйг нотлох баримтуудыг бүлгийн даргадаа танилцуулсан. Нотлох баримтыг минь шалгахгүй, мэдүүлэг аваагүй байж намайг буруутгасан учраас аргагүйн эрхэнд хэвлэлд хандсан. Энэ асуудлыг улстөржүүлж байгаа учраас нээлттэй явуулахыг хүссэн" гэж УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралд орохын өмнө хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ асуудлыг нээлттэй хэлэлцэхгүй бол нийгэмд хардлага төрүүлнэ. Хаалттай хэлэлцэх асуудал биш" хэмээн асуудлыг нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч дэгийн дагуу хаалттай хуралдах ёстойг хуралдаан даргалагч хэлэв. Ингээд чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн дэмжсэн бол УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй байна. Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэрийг гаргасан. 

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэхдээ санал хураалтыг цаасаар явуулахаар тогтож, саналын хуудсыг бэлтгүүлэхээр чуулган түр завсарласан. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүдээс нэрсийн дарааллаар нууц санал хураалт авсан бөгөөд 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгчээ. Олонх нь түүнийг түдгэлзүүлэх санал өгсөн ч тогтоолын төслөө батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Ингэснээр нууц санал хураалт хүчингүй болсон.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой. Улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна" гэлээ. 

Үүний дараа өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөх болсноо мэдэгдсэн  юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглан хүргүүлжээ.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ