• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцсэн. Улаанбаатар хотод Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын саналыг иргэдээс авчээ. 

Энэ саналд үндэслэн нийслэлийн ИТХ-ын 9/36 дугаар тогтоолоор Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлан, хийх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал "Түүхий нүүрс боловсруулж байсан иргэдийн судалгааг өнгөрсөн зун гаргасан. 500 гаруй цэгт 10 мянга орчим хүн ажилладаг байсан. Тэдгээрийн 1700 орчим нь өдгөө "Таван толгой түлш" компанид ажиллаж байна. Мөн 7000 гаруй савлагч ажиллаж байгаа"  гэв.

Ирэх онд агаарын бохирдлыг бууруулахаар сайжруулсан түлшнээс гадна дулааны олон эх үүсвэрийг элэрхийлэх нь чухал гэдгийг хуралдааны үеэр онцолж байв.

Мөн Нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан түлш үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийг наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж, газрын асуудлыг шийдвэрлэх шатандаа явж байгаа болон сайжруулсан түлшний үнсийг дахин ашиглах талаар хэд хэдэн чиглэлд судалгааны ажил хийж байгаа аж. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ