• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    65   |  
0

Коронавирусийн 200 оношлуурыг Япон улсаас энэ даваа гарагт авсан боловч дахин нэмэлтээр авах шаардлагатай болсон тул нэмж, захиалга өгч буйг өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл 3000 оношлуур авахаар болсон бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд нийлүүлэх төлөвтэй байгааг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица онцоллоо. 

Мөн тэрээр "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онц зөвлөл хуралдаж, коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан. Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдсэн.Одоогоор 9812 тохиолдол бүртгэгдсэнээс 213 хүн нас барсан гэсэн статистик гарчээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Нэгдүгээр сарын 30-ны байдлаар 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласнаас зургаан иргэний шинжилгээний хариу гарсан бөгөөд халвар аваагүй нь тогтоогдсон. Одоо 12 хүний шинжилгээний хариу хүлээгдсэн байдалтай байна. Үүн дээр 4 хүнийг нэмж тусгаарласан. Одоогоор ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлын тоо 16 байгаа бөгөөд халдвар авах ямар нөхцөлд байсныг тандан судалж байна " гэв. 

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Монгол Солонгосын коллежийн хамт олон стандарт хангасан 900 ширхэг амны хаалт бэлэглэсэн. Эдгээрийг өндөр настан, амьжиргааны түвшин доогуур иргэдэд үнэ төлбөргүй тараана. Зарим ТББ, оюутнууд зөвлөмжүүдийг гэр хорооллын иргэдэд тарааж байгаа. Манай оронд энэ өвчин бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Номхон Далайн бүсийн нутгуудаас Монгол улс хамгийн түрүүнд оношлуур авч байгаа"  гэв. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ