• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0

Та шинэ жил, цагаан сарын баяр тэмдэглэж чадахгүй, гэртээ бүгж байна гээд төсөөлөөд үзээрэй. Хөнөөлт өвчний тархалтыг багасгахаар гэрээсээ гарах эрхгүй, түгшүүр дунд амьдарч буй олон сая Уханьчуудын оронд өөрийгөө байна гэж бодвол түүн шиг уйтай зүйл хаана байх билээ...

Харин Хятадын Ухань хотын нэгэн орон сууцны хорооллынхон хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар цонхоо онгойлгон "Wuhan jiayou" буюу “Ухань, хүчтэй байгаарай” хэмээн бие биендээ итгэл найдвар, урам зориг өгөн дуу нэгдэн хашхирч буй бичлэг цахим орчноор түгсэн нь олон сая хүн оюун санааны хувьд нэгдэж буй нь илрэл боллоо.

Тус бичлэгийг үзсэн Хятадын өнцөг булан бүрд амьдрах иргэд Weibo платформдоо “Ухань хүчтэй байгаарай, бид хамтдаа тэмцэх болно” гэсэн сэтгэгдэл үлдээж, бид энэ бүхний ард хамтдаа гарах болно хэмээсэн нь олон хүнд урам зориг өгчээ.

Сонирхуулахад төрийн мэдээллийн хэрэгсэл Changjiang Dailу-гийн мэдээлснээр тус хотын рестораны эзэн Li Bo коронавирустэй тэмцэхээр эрүүл мэндийн үйлчилгээний салбарт өдөр шөнөгүй ажиллаж буй хүмүүст цагаан сарын баярыг тохиолдуулан өдрийн хоол илгээн баярлуулжээ.

Мөн Ухань хотын Changde тосгоны иргэн, амны хаалт үйлдвэрлэлийн салбарт олон жил ажилласан Hao Jin 20 мянган юаньтай тэжцэх 15 мянган амны хаалтыг эрүүл мэндийн яамд хандивлажээ.

Эх сурвалж: BBC 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ