• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0

БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 31 оюутан, 1 хүүхэд эх орондоо ирлээ. Тус ажлыг гүйцэтгэхээр "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутад Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт ахалсан бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явсан аж. 

“Онгоц дөнгөж сая газардлаа. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Оюутнуудыг ирэнгүүт нь холбогдох арга хэмжээг авч хяналтдаа байлгана” гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэх хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон юм.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Ухань хотод сурч байгаа оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан. Ухань хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтсан. Энэ нь иргэнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн жишээ” гэлээ. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 хүн, нэг хүүхдийг  тусгаарлах өрөө бэлэн. Эмч, лабораторийн ажилчид бэлэн ажиллаж байна. Нийтдээ Ухань хотоос 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ. БНХАУ нь гаднын иргэдийг маш сайн хянаж гаргаж байна” гэсэн юм.

Монгол Улстай адил Ухань хотод сурч буй оюутнуудаа эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын талд 10 гаруй орон ирүүлсэн аж.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ