• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    67   |  
0

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл Мэндийн Яам болон Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг нэгтгэн хийсэн судалгааны дүнд үндэслэн оношийн хамааралтай бүлэг, суурь тарифын холбогдох өөрчлөлтийг хийж ЭМДҮЗ-өөр шинэчлэн батлуулжээ. 

Энэ ажлын үр дүнд дараах хөнгөлөлийг иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ эдлэхээр болжээ. Үүнд:

  1. Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг байсан бол өнөөдрөөс эхлэн 400 мянган төгрөгийн хөнгөлөлт авах болжээ.
  2. Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол мөн өнөөдрөөс эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж, 400 мянган төгрөг болж улсын эмнэлгийнхтэй ижил болсон байна.
  3. Ингэснээр даатгуулагчид улсын эмнэлгийн орны дараалал хүлээх нь багасч эмнэлгүүдээс  сонгон хэвтэн эмчлүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.
  4. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ,сувилалын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол мөн нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож байх боллоо.

“Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэ тогтоолыг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж,эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүллээ”гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ