• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0

Коронавирусийн тархалттай холбоотойгоор  гуравдугаар сарын 2-ныг хүртэл Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд галт тэргээр эх орондоо ирж буй монгол иргэдийг саадгүй тээвэрлэнэ.

Харин Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Хөх хот, Улаанбаатар-Эрээн чиглэлд Монгол иргэдийг тээвэрлэхийг хоригложээ. 

Мөн Монгол улсад Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлд галт тэргээр зорчих БНХАУ-ын иргэл болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй бөгөөд нэвтрүүлэхгүй аж. 

Олон улсад зорчих галт тэрэгний тасалбарыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл онлайнаар худалдахгүй. Мөн дээрх өдрүүдэд Бээжин, Жинин, Хөх хот, Эрээн хот руу зорчихоор тасалбар худалдан авсан иргэдийн тасалбарыг шимтгэл хураамжгүй цуцалж, өдөр сольж өгнө.

Орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн явна хэмээн УБТЗ ХНН-ээс мэдээллээ. 

Эх сурвалж: УБТЗ ХНН 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ