A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
10
|
|
0
|
9
|
|
0
|
17
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 63 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 63 | |
|
Ноёд группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нэр бүхий прокуроруудын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шалгуулахаар Ерөнхийлөгчид хандлаа. Энэхүү гомдлыг Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд хүлээн авчээ.
“1996 оноос хойш 25 жил бизнес эрхэлж байгаа бөгөөд Ерөнхийлөгчид хандан хуулийн байгууллагын зарим ажилтнуудын авлига, хээл хахуулийн хэрэгт холбоотой байж болзошгүй баримтуудыг цуглуулан хандаж байна” гэж Г.Буяндорж хэлэв.
Г.Буяндорж сүүлийн есөн жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгагдсаны эцэст цагаадсан тул өнөөдөр Ерөнхийлөгчид хандаж байгаа аж.
Түүнийг хэрэгт шалгагдах явцад нь прокурорууд түүнээс 100 мянган ам.доллар нэхсэн хэргийн нотлох баримтуудыг цуглуулсан бөгөөд хэргийг нь шалгах явцдаа хяналт тавьж байсан прокурорууд мөнгө нэхэж дарамталсан хэмээн онцлов.
Энэ дагуу 10 мянган ам.долларын урьдчилгааг өгч, хэргийг ашигтайгаар шийдвэрлэсний дараа үлдэгдэл 90 мянган ам.долларыг өгөхөөр гэрээ хийсэн байна. Гэрээ хийсэн боловч үлдэгдэл мөнгийг өгөх боломжгүй гэж хэлсний дараа таван зүйл ангиар яллаж, 16 удаагийн шүүх хуралд оруулж, компанид нь 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн юм. Мөн үүнээс болж, Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүү үүсгэж таван удаа 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон.
Энэ хугацаанд хэргийг өөрт нь ашигтайгаар шийдвэрлэж өгөхийн тулд энэ хэмжээний мөнгийг нэхсэн талаарх 65 хуудас баримтыг Ерөнхийлөгчид хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Улсын мөрдөн байцаах газрын албан тушаалтнууд энэ хэрэгт зохион байгуулалттайгаар оролцсон бөгөөд энэ баримтад эдгээр хүмүүсийн нэр албан тушаал, оролцсон байдлыг баримтжуулан хүргүүлж байгаа байна гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
10
|
|
0
|
9
|
|
0
|
17
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|