A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 63 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 63 | |
|
Ухань хотод сурч байсан 31 иргэн хоёрдугаар сарын 1-нд эх орондоо ирсэн билээ. Тэдний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирусийн халдвар илрээгүй хэмээн ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр онцлов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхдийг тусгай тасагт байрлуулсан. Коронавирусийн тусгай шинжилгээний хариу хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан, Ухань хотоос ирсэн 31 иргэн коронавирусийн халдваргүй гарсан. Мөн нисэх багийн 16 иргэнийг ажиглалтад тусгай тасагт байрлуулсан" гэв.
Мөн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд ахуйн ариун цэвэр болон эд хэрэглэлээ ариутгахыг энэ үеэр онцолж байсан юм.
"Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг Америкийн судлаачид тогтоосон. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно" хэмээн зөвлөлөө.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөө өглөө Польш улсад суугаа монгол эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл хандивласныг нисэх буудлаас хүлээн авсан бөгөөд амны хаалтыг эмзэг бүлгийн иргэд, эмнэлэг, цагдаагийн байгууллага зэрэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцож буй албан хаагчдадаа хуваарилна" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|