• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0

МБА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг "Өнгөрсөн сард Г.Батхүүгийн гэр бүлийн өмгөөлөгч бодит бус мэдээллийг хэвлэл мэдэллийн хэрэгслээр тараалаа. Тэрээр талийгаачийн гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн мессежийг прокурорын зөвшөөрөлгүйгээр задруулсан. Энэ нь хэрэг бүртгэлд саад учруулж байна. Ийм бид өмгөөлөгчид хавтаст хэрэг нээн шалгаж байна. Одоогоор 13 секундын бичлэг байгаа гэдгийг тогтоогоогүй байна" гэв. 

Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Батхуяг нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Г гэгч этгээд 13 секундийн бичлэг байгаа мэтээр зохиож, Г.Батхүү агсны ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсан хэмээн онцоллоо. 

Мөн "Г" гэгч этгээд дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269 сая төгрөгийг бусдаас залилж, авсан үйлдэлд холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан хэргийг шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн аж. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ