• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ зөвлөмжийг авсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Баянзүрх дүүргийн иргэн шөнийн 02:00 цагт угаар мэдрэгчийг дуугарах үед унтрааж унтсанаас болж хүүхэд нь хордлогын шинж тэмдэг өгсөн. Зарим иргэн угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйгээс болж угаартах эрсдэлд өртөж байна. Тиймээс иргэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг сайтар дагахыг зөвлөмөөр байна” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газар хамтран шалган нэвтрүүлэх товчоодуудад түүхийн нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхий нүүрс тээвэрлэж оруулахыг завдсан иргэдийг саатуулж, торгуулийн арга хэмжээг авсан. Энэ үеэр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхыг албаныхан санууллаа.

Ашиглах заавар:

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ