A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
10
|
|
0
|
9
|
|
0
|
17
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 75 | |
|
2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10 буюу ирэх даваа гарагаас олгож эхлэнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Энэ жил 148 тэрбум төгрөгийг НӨАТ төлөгчдөд эргүүлэн олгох бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
912 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтыг авах бөгөөд энэ оноос НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгохоор болжээ. 2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн аж.
НӨАТ-ын буцаан олголт авах 912 мянган иргэнээс 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн урамшууллыг эрсдэлтэй хэмээн үзэж нягталж байгаа аж.
Мөн эрсдэлтэй хэмээн үзсэн эдгээр иргэний дунд зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175 баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчлүүд гарчээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2019 онд улсын төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Үүнтэй адил иргэдийн буцаан олголт нэмэгдэж байна. НӨАТ-ын буцаан олголтоо шууд авахгүйгээр төрийн үйлчилгээнд төлөх боломжийг ирэх улирлаас бүрдүүлнэ" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
10
|
|
0
|
9
|
|
0
|
17
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|