• Lead the way ...
         
20
2025
Apr
Daily poll
(Нийт санал: 180)
6.67%
93.33%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    142   |  
0

"Дөрвөн өлзий ХХК" сар шинийн баярыг тохиолдуулан Iphone 11-ийн шагналтай “ВИДАН ПОЙНТ” хөтөлбөрөөрөө хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.

Та “Видан” брендийн нөөшилсөн бүтээгдэхүүнүүд болон Аджика халуун ногоотой хоол амтлагчаа худалдан авч сугалаат хөтөлбөрт оролцон Iphone 11 гар утасны эзэн болох боломжтой. Мөн худалдан авах бүтээгдэхүүн бүрээсээ Видан пойнт оноо цуглуулж урамшууллын бэлгээ аваарай.

Ингэхийн тулд та утсандаа суулгасан Ecode.mn аппликейншээрээ Видан брэндийн бүтээгдэхүүн дээрх QR кодыг уншуулахад л хангалттай.

“Видан пойнт” сугалаат хөтөлбөрт оролцон Phone 11-ийн хоёр азтан, нэг сая төгрөг хожих дөрвөн хүн, Английн алдарт хивс цэвэрлэгээний бүтээгдэхүүн Vax-ийн дөрвөн эзэн, “тоосны мангас M325” уураар цэвэрлэгчийн зургаан азтаны нэг болоорой.  

Сонирхуулахад “Видан пойнт” хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжинэ.

Үүнд:

  • 1.Сугалаат хөтөлбөрийн нэгдүгээр шат 2020 оны хоёрдугаар сарын 1-29-нийг дуустал үргэлжилнэ. Та “Видан” болон “Аджика” брендийн бүтээгдэхүүн дээрх QR кодыг Ecode.mn аппликейшнд уншуулж, пин кодыг оруулбал танд 50 пойнт бэлэглэнэ. Хоёр бүтээгдэхүүний код уншуулснаар сугалааны нэг эрхтэй болж, давхар пойнтоо цуглуулаарай. Сугалааны тохирлыг хоёрдугаар сарын 29-нд Durvun Ulzii  LLC фэйсбүүк хуудсаар лайв хийн тодруулна.
  • 2.Цуглуулсан оноогоороо урамшуулал авах үе буюу хоёрдугаар шат нь гуравдугаар сарын 1-нээс эхлэх аж.

Дөрвөн өлзий ХХК нь 2008 оноос эхлэн “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” уриатай жимс, хүнсний ногоо боловсруулах “Видан” үйлдвэрийг байгуулж “эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор нөөшилсөн өргөст хэмх, зууш, Европын холбооны улсуудаас импортолдог сайн жимс жимсгэнээр компот, чанамал, нухаш зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Мөн монголд анх удаа "Аджика" халуун ногоотой хоолны амтлагч сүмсийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй билээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ