A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
10
|
|
0
|
9
|
|
0
|
17
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 68 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 68 | |
|
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 3000 оношлуур авахаар болсон бөгөөд ирэх долоо хоногт 500 оношлуурыг авахаар болжээ.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байна. Гэтэл өвчлөл гарсан орон руу зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан. Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх хэрэгтэй. Зорчоод ирсэн тохиолдол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхний 500 оношлуур ирэх долоо хоногийн эхээр ирнэ. Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг буюу коронавирусийн шинж тэмдэг илрээгүй. ХӨСҮТ-ийн тусгай тасагт сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан шинжилгээ, тандалт судалгаа хийж байна" хэмээн ярилаа.
Цаашдаа оргил үе БНХАУ-д 2-3 долоо хоног үргэлжилнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Үүнтэй холбоотой бэлэн байдлаа хангахад анхаарч байна. Монгол Улс коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүс нутаг гэдгийг, мөн тус вирусийн идэвхжлийн оргил цаг үед амьдарч байгааг анхаарч, иргэд өндөр сонор сэрэмжтэй байж, эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл зөвлөгөөг дагахыг ЭМЯ-аас зөвлөжээ.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд " 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн хүнсний аюулгүй хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан" гэв.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
10
|
|
0
|
9
|
|
0
|
17
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|