• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    48   |  
0

Дэлхий нийтээрээ коронавирусийн халдвартай тэмцэж буй энэ үед БНСУ-д суралцдаг зургаан настай Б.Ертөнц хүү өөрийн цуглуулсан мөнгөөрөө 200 ширхэг хүүхдийн амны хаалт авч эх орондоо илгээжээ.

Б.Ертөнц хүүгийн илгээсэн амны хаалтыг "Хүүхдийн төв сувилал"-ын хүүхдүүдэд өгнө хэмээн ЭМЯ-наас мэдэгдлээ.  

Мөн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өчигдөр Эрүүл мэндийн яаманд коронавирусийн 50 оношлуур хандивласан байна. Иргэдийн хандивын цуваа үргэлжилсээр байгаа бөгөөд Польш улсад суугаа монгол иргэд, эмч нар 400 мянган амны хаалт, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл, "Монос" групп Ухань хотоос ирсэн 31 иргэнд витамин, УИХ-ын гишүүн О.Батнасан 13 мянган ширхэг амны хаалтыг хандивласан аж.

 

 
image
TAGS





Холбоотой санал болгох мэдээ