A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
10
|
|
0
|
9
|
|
0
|
17
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |
|
Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-наас хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг, ХӨСҮТ-д хоёр хүн тусгаарлагдсан. Шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу маргааш гарна" гэв.
Мөн Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй зохицуулалтуудыг ЗТХЯ-наас танилцууллаа. Үүнд:
- Иргэний нисэхийн салбарт нислэг үйлдэх ёстой байсан 2020 оны нэгдүгээр сарын 28, 29, 30-ны гурван нислэг, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын хоёр нислэгийг цуцалсан.
- Бээжин-УБ-Москва чиглэлийн 3, 4 дүгээр галт тэргийг ОХУ-ын хүсэлтээр өнөөдрөөс эхлэн зогсоолоо.
- Төмөр замаар ням гарагаас бусад гарагт БНХАУ руу галт тэрэг аялж байна.
- Агаарын тээвэр, төмөр замаар зорчигч монгол иргэдэд БНХАУ руу зорчихгүй байх зөвлөмж өгч байгаа бөгөөд зайлшгүй явах шаардлагатай бол Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: "ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ" гэв.
Ойрын өдрүүдэд шуурхай утас руу залгах хүний тоо буурч байгаагаас харахад иргэд коронавирусийн халдварын талаар ойлголттой болж буй нь ажиглагдаж байгааг ЭМЯ-наас онцоллоо.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
10
|
|
0
|
9
|
|
0
|
17
|
|
0
|
18
|
|
0
|
35
|
|
0
|
42
|
Daily poll
|