• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    66   |  
0

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн системийн таван жилийн ойн хүрээнд сар бүр 10 сая төгрөгийн шагналын сантай азын сугалааг зохион байгуулж байгаа бөгөөд эхний азтангууд энэ сарын 12-ны өдөр тодорно.

Нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах бөгөөд тухайн сард 10-аас дээш удаа нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд уг урамшуулалд хамрагдах юм. 

Картын дугаарын сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай аж. 

“Улаанбаатар Смарт карт” компанийн Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. Картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болно. Харин сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгална” гэв.

Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж. 

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байхаар тооцжээ. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт тодорно.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ