• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

2020 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд эхэллээ.

БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ "ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Мөн Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлсэн. Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхлээд гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол хэлбичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Ялангуяа өмнөх оны төгсөгчид уг шалгалтыг ЭЕШ-тай хамт өгдөг хэмээн ташаа ойлгосноос өгч чадаагүй шалгуулагчид олон бий. Хэрэв Монгол хэлбичгийн шалгалт өгч чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй" гэв.

Энэ жил 32 мянган шалгуулагчид байгаа гэж тооцоолон улсын хэмжээнд 50 шалгалтын байрыг бэлтгэнэ.

БҮТ-ийн дарга Л.Ганбат "Монгол хэл бичгийн шалгалтын хувьд энэ жил 12-р ангиа төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг БҮТ-өөс БСШУСЯ-ын нэгдсэн системээс автоматаар татаж бүртгэлийг баталгаажуулж, эрх үүсгэнэ. Энэ жилийн төгсөгчид сургуулийн захиргаагаар дамжуулан Монгол хэл бичгийн шалгалтад орох эрх нь үүсэх юм. Энэ оны төгсөгчид тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй бол өмнөх жилүүдэд төгссөн хүмүүс тусгайлан бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу" гэв.

Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг.

Сурагчид 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байсан. Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Харин бүх шалгуулагчаас авах Монгол хэл бичгийн шалгалт хураамжгүй хэмээн онцоллоо.

Онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах бөгөөд шалгалтуудыг зургаадугаар 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Монгол хэлбичгийн шалгалт босго оноо 400 бөгөөд өмнө жилүүдэд уг шалгалтад унасан бол энэ жил дахин өгөх эрхтэй.

Энэ жил ирцийг царай таних технологи ашиглаж хэрэгжүүлнэ. Учир нь бичиг баримтаа мартсан, эсвэл шалгалтад өөрийнхөө оронд өөр хүн оруулдаг гэх тохиолдол их байдаг учир энэ жил туршилтаар уг технологийг ашиглахаар төлөвлөжээ. 

Бүртгүүлэх заавар: 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ