• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусийн цаг үеийн асуудлаар хуралдаж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "ДЭМБ-аас 3000 оношлуур хандивлахаас маргааш 500 ширхэг оношлуур ирэх гэж байна. Хэрэв манай оронд коронавирусийн халдвар бүртгэгдвэл "Цэргийн төв эмнэлэг"-ийг тусгаарлан ажиллуулна. Мөн ХӨСҮТ-д 200 ор бэлэн байгаа" гэв.

Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн удирдлагын зүгээс Гашуун сухайт боомтоор гаргадаг нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах саналыг Улсын онцгой комисст гаргажээ.

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнгөрсөн бямба гарагт Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод коронавирусийн 2 тохиолдол бүртгэгдлээ. Иймд Өмнөговь аймгийн удирдлага, иргэд хилийн боомт хаах саналыг гаргасан. Тиймээс Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайтын боомтыг хаах саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ" гэв.

Хуралдааны дараа Улсын Онцгой комиссоос дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

  • Улсын онцгой комиссын хуралдаанаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээ эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
  • Гашуун сухайт болон бусад хилийн боомтоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрс тээвэрлэхгүй байх.

УОК-ын хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин ҮАБЗ-д танилцуулах бөгөөд энэ хуралдаанаар сар шинийн баярыг тэмдэглэхийг энэ жилдээ хориглох тухай эцсийн шийдвэр гарах юм. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ