A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 60 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 60 | |
|
Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Тус аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
1. Шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалд эрсдэлийн үнэлгээ хийхэд эрсдэлийн түвшин “өндөр” үнэлэгдсэн тул идэвхжлийн горимд шилжин ажиллах үүрэг өгчээ.
2. Аймаг сумдад согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл борлуулахыг хориглов.
3. Аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол нэг бүртгэгдэж тусгаарлагдсан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг олон хүн цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 13 хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоожээ. Энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх болон нийтийн эзэмшлийнталбайд хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байхыг санууллаа.
4. Мөн коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Шуурхай штаб”-ыг 24 цагаар гаргаж, холбогдох албадын дарга гишүүдэд үүрэг чиглэл өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгч ажиллах, эрсдэлийн түвшин нэмэгдэх үед хүний нөөцтэй байх, шинэчилсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах, сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлыг илрүүлж, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Цагаан хаданд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад ирсэн жолооч нарын нарийвчилсан судалгаа гаргах, хяналтын пост ажиллуулах, Аймгийн Онцгой комиссын даргын нэгдүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
5. "Хөх сувд" мөсний баярыг тэмдэглэхгүй байх саналыг аймгийн Онцгой комиссоос Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлсэн аж.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|