• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    62   |  
0

Засгийн газрын хуралдаанаас ОХУ-ын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэх шийдвэр гаргалаа.

Түүнчлэн Улаанбаатар, Дархан, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монгол улсын төрийн өмчлөлд үнэггүй шилжүүлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр энэ асуудлыг шийдэж өгөх санал тавьж байсан нь ийнхүү үр дүнд хүрлээ.

1998 оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн бөгөөд уг асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн байна.

  • БГД-ийн хоёрдугаар хорооллын XVII байр,
  • БЗД-ийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр,
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байрыг “Ээрмэл” ХХК,
  • Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна.

Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр хувьчилахаар болсон байна.

Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын: 

- 39 хувь нь хувийн хашаанд
- 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд
- 20 хувь нь албан тушаалын орон сууцанд

-10 хувь нь айлын байр, хашаанд
- 4 хувь нь албаны гэрт амьдарч байгаа аж.

Тиймээс алба хаагчдын нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр зорьж буй бөгөөд хөнгөлөлттэй үнээр хувьчлах асуудлыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ