• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    65   |  
0

Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сар болон коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Зарлиг гарган Засгийн газраас санал авахаар төслөө хүргүүлсэн. Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэн, Ерөнхийлөгчийн Зарлигийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн билээ. 

Энэ асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсанд дараах мэдээллийг оруулжээ. Үүнд: 
Засгийн газар коронавирустэй холбоотой асуудлаар хурал бүр дээрээ онцгойлон ярьж байна. Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох л боломжтой.

Энэ бол шийдэл биш. Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээнд аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газраас уриалсаар байна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08:00 цагаас хойш үргэлжилж байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна. Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно хэмээн нийтэлжээ. 

Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтаар уламжлалт, тэмдэглэлт баярын өдрүүдийг ажлын өдөр болгох эрх байхгүй. Бямба, ням гарагуудтай 1-2 хоногоор ойр тохиовол шилжүүлж болдог байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ