• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор "Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ХБНГУ-ын Мюнхен хотноо анх удаа зохион байгуулав. Хуралд европын холбооны 10 улсаас 150 гаруй зочид оролцсон юм. 

Хилийн чанадад суугаа монгол залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ хүсч бид зөв залуусын нэгдэл гэсэн уриан дор нэгдэж чадсан үр бүтээлтэй үйл ажиллагаа болж өндөрлөв.

Хурал хоёр үе шаттай явагдсан бөгөөд сүүлийн шатанд нийт 6 оролцогчдын бүтээл шалгарсан ба салбар бүрийн сэдвүүд хэлэлцэгдсэн билээ.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд монгол, герман нийт 7 хүн ажилласан бөгөөд маш шударга, ил тод явагдсан билээ.  

Илтгэлийг:

  • 1.Судалгааны зорилго
  • 2. Арга зүй
  • 3. Сэдвийн үндэслэл
  • 4. Сэдэв судлагдсан байдал, статистик үзүүлэлт
  • 5. Илтгэх ур чадвар
  • 6. Судалгааны үр дүн, ач холбогдол
  • 7. Шийдлийн арга зам
  • 8. Санхүүгийн эдийн засгийн тооцоо гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан шилдэг илтгэгчдийг тодруулжээ.

Тэргүүн байрт Э.Долгионий "Монголын ирээдүй мал аж ахуйд" сэдэвт илтгэл, дэд байрт Г. Мөнхшатарын "Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан агаарын бохирдол бууруулах технологийн судалгаа" удаах байрт С. Байгалийн "Шүүх гэр бүлийн маргаантай хэрэгт эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэглэхэд тулгамдаж буй эрх зүйн зохицуулалтын зарим асуудлууд" сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.

Тус хурлыг зохион байгуулахад

  • MNB-РТ
  • Orgil TV / Оргил Олон Нийтийн Мэдээллийн төв,
  • Швед улс дахь "Монгол Гэрэл" зурагчдын бүлгэм,
  • Dorgio.mn, Lead.Style, My Darkhan,
  • "Adomeit Grafik Foto Art Boy" Fotografie Kunstvermarktung  ,
  • Unread.mn , Miat Mongolian Airlines,
  • Euro Mon AB, Үйлсийн зам ХХК,
  • Ayuraa Moda, Содон Мөрөөдөл ТББ (Teso)
  • Urnaa Uunii Hair & Make up Artist,
  • "Гэгээн эгшиг" уран бүтээлийн нэгдэл,
  • Монголын Бизнес хөгжлийн корпорац  ,
  • Дэлхийн Цэцэрлэгт Хvрээлэн Монголд ТББ,
  • Achilles International Mongolia зэрэг байгууллагууд ивээн тэтгэн ажилласан юм.

Цаашид тус эрдэм шинжилгээний хурлыг хоёр жил тутамд зохион байгуулж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, саналаа илэрхийлэх залуусын сонсоход бэлэн буй.

Хурлыг МЗХ-ны Герман улс дахь салбар зөвлөл,  Ханнс Зайделийн Сан болон Отгонбаяр сантай хамтран зохион байгуулав.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ