• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0

Шинэ коронавирусаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарлиг гаргасан. Үүнтэй холбогдуулан XVII жарны Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан билээ. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан хорио цээрийн үеэр банкны хүү болон зээлийг түр зогсоох санал гаргаж буйгаа илэрхийллээ. 

"Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал буруу биш. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй" хэмээгээд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар болон Ерөнхийлөгчид санал хүргүүлж буй талаараа мэдэгдэв. Түүнийгээ албан бичгээр хүргүүлнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ "Өнөөдөр манай улсад цалин болон бизнесийн ээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээл болон зээлийн хүүг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байна. Энэ саналыг минь Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарахыг хүсэж байна" хэмээн онцоллоо. 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ