A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 65 | |
|
БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар өвчилсөн хүн 60161, нас барсан хүн 1365, эдгэрсэн хүний тоо 5758 болсон байна. Мөн БНХАУ-ын Хунань мужид амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн.
Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд:
-Хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтлийн бодис, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангаж, зохион байгуулахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн газарт үүрэг өгчээ.
- Мал эмнэлгийн ерөнхий газраас шувууны ханиадны дэгдэлт тархалтын байдалд судалгаа дүгнэлт хийж, шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд болон гахай, шувууны аж ахуй эрхлэгчид, малын эмч, мэргэжилтнүүдэд өгч байна.
- Дэлхийн 25 оронд 43 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж мянга гаруй хүн амь насаа алдаад буй коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа энэ үед Мал эмнэлгийн биоаюлгүйн гуравдугаар зэрэглэлтэй лабораторийг болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байна. Энэ лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээг хийж гүйцэтгэдэг аж.
- Мөн Биокомбинат УӨҮГ мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаруй нэр төрлийн био бэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Тус үйлдвэрт Вирусын вакцины үйлдвэрлэлийн хоёдугаар цехийг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулж, шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрджээ.
- БНХАУ-ын Хунань мужид амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй шувууны томуугийн H5N1 вирусийн халдварын дэгдэлт гарсаныг дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан. Тиймээс энэ бүс нутгаас шувуу, үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээлийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар импортлохыг хязгаарласан.
Эх сурвалж: ХХААХҮЯ
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|