• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    61   |  
0

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон талаараа мэдээлэл хийж байхдаа:

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас иргэншил хүсч хуулийн компанид хандсан гэв. 

Тэрээр “2016 онд Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан асуудал ялалтыг МАН-д өгсөн. Ц.Элбэгдорж зорилготойгоор Эрдэнэтийн 49 хувийг өгөөд, түүнийгээ зарлуулж байгаад АН-ыг ялагдуулсан. Ч.Сайханбилэг бас ялагдуулсан. Ямар зорилго байсныг өөрсдөөс нь асуу. Бодвол хонзон байх гэж бодож байна. Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүй хонцонг авсан байх. Үүнээс болж, АН-ын 180 мянган гишүүн хохирсон. 

Ч.Сайханбилэг гаднын орноос иргэншил хүсээд гадаадын хуулийн компанид хандсан. 

Манайд байгаа Элчин сайдын яаманд мэдэгдсэн байсан. Ч.Сайханбилэг ирээд хуулийн байгууллагад байцаагдаад үнэн зөвөө олох хэрэгтэй. Зугтах хэрэггүй. Тэр ямар ч намын бодлогогүй хувираа ажилласан.Мөн Эрдэнэтийн 49 хувийг бусдад давуу эрх олгож өгч, Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхээс татгалзсаныхаа төлөө Ч.Сайханбилэг хариуцлага хүлээх ёстой" хэмээн онцлон хэлэв. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ