• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    71   |  
0

Валентины баяраар дурлалт залуу, хайртай бүсгүйдээ шоколад өгөх нь улиг мэт санагдаж байна уу? Шоколадыг орлох бэлгээр хайртыгаа баярлуулах санаа хайж байвал шинэлэг, сонирхолтой эдгээр санаа хайртад тань таалагдах нь гарцаагүй.

  • Гоёмсог чимэглэлтэй Donuts

Өнгө өнгийн гоёмсог чимэглэлтэй Donut бэлэглэвэл, хайртай хүнд тань таалагдах нь дамжиггүй. Тараг, гурил, хөөлгөгч, элсэн чихэр, өндөг, масло, бага зэргийн хайлуулсан шоколад зэргийг ашиглан гарын доорх материалаар гэрийн нөхцөлд Donut хийх боломжтой. 

  • Зөөлхөн, амттай Macarons

Бэлэгний санааны нэг болохоос гадна Macaron-ы талаар багахан мэдээлэл хүргэе. Macaron нь Франц, Итали улсаас гаралтай бөгөөд Швейцар, Солонгос, Япон улсын Macaron илүү онцгой амттайд тооцогддог. Швейцар улсад үүнийг  Luxembourger, Солонгосчууд Ма – Ka- rồng гэж дууддаг байна. Самрын гурил, сахарын пудр, өндөгний цагаан, сахар, ванилин зэргийг ашиглан хийдэг.

  • Зүрхэн хэлбэртэй пицца

Заавал дугуй гэлтгүй зүрхэн хэлбэртэй пицца байна гэвэл ямар сонсогдож байна? Хэрвээ танд бялууны зүрхэн хэв байхгүй бол пиццаны гурилаа зүрх хэлбэртэйгээр тааруулахад л болоо. Та өөрийн дуртай орцоор хүссэн пиццагаа хийж болох юм.

  • Хөвөн зөөлөн Marshmallow

Бид marshmallow буюу хөөсөн чихрийг бондгор туулай хөгжөөнт тоглоомоор сайн мэднэ. Тэгвэл зүрхэн хэлбэртэй marshmallow валентины бэлэг болж болох юм. Сонирхолтой биш гэж үү? Бэлэн зүрхэн хэлбэртэй хөөсөн чихэр худалдаж авах эсвэл элсэн чихэр, өндөгний цагаан, желатин зэргийг ашиглаад өөрийн гараар урлаарай. 

  • Маханд дурлагсдад

Валентины шоколад, түүнийг орлох зүйлс хэт чихэрлэг байвал танд маханд дурлагсдад зориулсан бэлгийг санал болгоё. Нимгэн хэрчсэн гахайн мах, хиам зэргийг ашиглан сонирхолтой зүрх, цэцгэн хэлбэртэй бэлэг хийж болох нь.

  • Амтат жигнэмэг

Өөрсдийн дуртай амтаар жигнэмэг хийх арга, зааврууд интернетэд элбэг байдаг шүү дээ. Тэднийг ашиглан онцгой хэлбэр дүрстэй жигнэмэг хийж хайртдаа гэнэтийн бэлэг бариарай.

  • Мөнгөөр хийсэн цэцэг

Хайрын баярын сонирхолтой бэлэгний санаанд заавал амттан байх албагүй шүү дээ. Та доорх зургийн адил мөнгөөр хийсэн цэцгийн баглааг хайртдаа бэлэглэх нь догь санаа байх болно.

  • Бялуу

Тэмдэглэлт баяраар хэн нэгэнд бялуу бэлэглэх нь ердийн санаа мэт боловч хайртдаа өөрийн гараар зүрхэн хэлбэртэй, хамгийн амттай бялууг хийж өгөх нь хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж байх болно.

  • Зөөлөн чихэр

Хайртай хүн тань резинэн чихрэнд дуртай юм биш биз? Хэрвээ тийм бол мөн л хайрын баярт зориулсан зүрхэн хэлбэртэй, магадгүй улаан өнгийн зөөлөн чихрүүд гадуур худалдаалагддаг шүү дээ. Энэ нь бас нэгэн хөгжилтэй санаа байх болно. 

  • Цэцэг

Валентинаар хайртай бүсгүйдээ бэлэглэхээр эрчүүдийн 73% нь цэцэг худалдан авдаг гэнэ. Харин жирийн улаан сарнай биш түүний сэтгэлийг хөдөлгөхүйц сонирхолтой цэцгийн баглаа байвал илүү сэтгэлд хүрнэ шүү дээ. Гайхалтай цэцгийн баглааны санааг судлаад үзээрэй. 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ