A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 62 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 62 | |
|
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын болон төмөр замын боомтын зорчигч тээврийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон" гэв.
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох " ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас шувууны мах, махан бүтээгдэхүүнд түр хязгаарлалт хийсэн. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй" гэв.
Мөн шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаа дэмжихийг зөвлөлөө.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг " Хятадад буй Монгол иргэдийг эх оронд нь авчрах үүргийг ГХЯ-нд өгсөн. Өнөөдрийн байдлаар 400 орчим монгол иргэн урд хөршид байна хэмээн бүртгэгдсэн. Эдгээр иргэнэх орондоо ирэх хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна" гэв.
Гадаад хэргийн яам Эрээн, Хөх хотод байгаа 50 орчим иргэний авчрахаас ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирсэн. Тэднийг тусгаарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 8 хүн, Архангай аймагт нэг хүнийг тусгаарласан. Шинжилгээний хариу гарахыг хүлээж байна" гэв.
Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй хэмээн онцоллоо.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|