• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    59   |  
0

1. “Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай.

2. 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох 3 тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлсэн.

3. Хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүр авах боломжтой.

4. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

5. 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувьцаагаар төлүүлсэн оюутнууд энэхүү хишгээс хүртэхгүй.

6. Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол хувьцаагүй.

7. 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай.

8. 2016 онд Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авсан. Энэ үед 322ш хувьцаа=300’426 төг, 215ш хувьцаа=200’284 төг, 108ш хувьцаа=100’142 төгрөгтэй тэнцэж  байжээ. Үүнд 14 мянган иргэн Засгийн газарт хувьцаагаа зарсан.

9.  Гэхдээ та 1072 хувьцаатай ч  хувьцааныхаа жинхэнэ эзэн нь болчихлоо гэсэн үг биш юм. Бүрэн эрхээ эдлэхийн тулд юун түрүүнд та брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэн хувьцаагаа баталгаажуулах ёстой. Брокерийн компанид бүртгүүлснээс 20 хоногийн дараа таны дансыг  нээгдэх учир хувьцаа эзэмшигч иргэд даруй дансаа нээлгэх хэрэгтэй.

10. Хэрвээ таны данс нээгдсэн бол 2020 оны тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хувьцааны ноогдол ашгийг хувийн дансандаа хүлээн авах юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ