• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    62   |  
0

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар ажлын цагийг цахимаар, хурууны хээгээр бүртгэхийг өчигдрөөс эхлэн түр зогсоожээ. 

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан цаг бүртгэлийн төхөөрөмжийг түр хугацаанд ашиглахгүй төрийн байгууллагын дотоод удирдлагын эйбл систем болон цаасан сууриар албан хаагчдынхаа цагийг бүртгэхээр болсон аж. 

Мөн ААН-үүдэд ажлын өдрийн үргэлжлэх хугацааг 7 цаг болгон тогтоохыг үүрэг болгожээ. 

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн ААН-үүдэд ажлын өдрийн үргэлжлэх хугацааг 7 цаг болгон тогтоохыг үүрэг өгчээ. Мөн томоохон зах, худалдааны төвүүд, зоогийн газруудын цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл, үсчин, гоо сайхан, хүнс барааны дэлгүүрүүдийг 20:00 цаг хүртэл ажиллах үүрэг өгсөн аж. 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ