• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    67   |  
0

Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилжээ. 

Тус аянг зохин байгуулахаар БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээж, "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаар мэдээллээ. 

Байгаль орчны сайд Н.Цэрэнбат "Хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх иргэн, ААН-ийн хүсэлтийг хялбар шийдэхээр Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна" гэв. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монголын олон иргэн, ААН, байгууллага хандив өргөх санаачилгыг гаргасан. Тиймээс нэгдсэн дандсанд сэтгэлийн дэмээ хандивлах нь оновчтой" гэв. 

БНХАУ-аас манай улсад нэг тэрбум юаний тусламжийг олгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг байгуулсан талаар онцоллоо. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа "БНХАУ манай оронд хамгийн хүнд цаг үед олон удаа тусалсан. 2012 оноос хойш 1.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулж Шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын зам, боловсролын салбарт гээд маш олон төслийг хэрэгжүүлсэн. Сүүлийн жилүүдэд БНХАУ-аас манай улсад нэг тэрбум юаний тусламжийг олгож боловсролын салбар, онцгой байдлын ерөнхий газрын тоног төхөөрөмжийг гардуулж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулсан гэх мэт маш олон чиглэлд дэмжсэн учраас бид хүнд цаг үед сэтгэлийн дэм өгөх ёстой" гэв. 

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ