• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    56   |  
0

ГССҮТ-ийн эмч нар "Нэг дэлхий, нэг хүч" уриан дор нэг өдрийн цалингаа Ухань хотод ажиллаж буй эмч нарт хандивлах уриалга гаргасан талаар хэвлэлийн хурал эхлэв. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа " Халдварын оргил үеийг  хоёрдугаар сарын 1-нд таарч байгаа хэмээн үзэж буй хэдий ч цагаан сарын урт амралтын дараа дэгдэлт ихсэх магадлалтай тул БНХАУ-д энэ тал дээр анхааран ажиллаж байна. Маш хүнд оноштой хүмүүсийн хувьд нас баралтын хувь 46 хувь буюу маш өндөр байна" гэв. 

ЭМЯ-ны Эм, эмийн зөвлөлийн гишүүн, доктор Энхжаргал "Японд үйлдвэрлэсэн вирусийн эмийг БНХАУ-ын зах зээлд гаргах талаар судалгааг 70 хүнд туршсан. Мөн БНХАУ-д хийж буй туршилтаар үүдэл эсийг ашиглах судалгааг хийж байгаа. ДЭМБ-ын дэргэдэх зөвлөх байгууллагаас протоколийг шинэчлэн гаргаж байна" гэв. 

Мөн ДЭМБ-аас эмчилгээний зөвлөмжийг таван удаа шинэчилсэн бөгөөд тухай бүрд нь ЭМЯ зөвлөмжийг хэрэгжүүлэн эмч, мэргэжилтнүүддээ хүргэж байгаа. Вакцины тухайд дөрвөн улсад шинжилгээ судалгааны ажлыг хийж буй бөгөөд 6-8 сарын дараа гарах төлөвтэй байгаа хэмээн онцоллоо. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг гарсан. Мөн хоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Говьсүмбэрт 2, ХӨСҮТ-д 3 тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариуг 24 цагийн дараа мэдээлж байна" гэв. 

Эрүүл мэндийн яамнаас Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг даган сар шинийн баярыг тэмдэглэхгүй, золголт хийхгүй байхыг сануулж буй бөгөөд хүншүү хярвас гаргах нь дархлаа сулруулдаг талаар санууллаа. 

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар:

TAGS





Холбоотой санал болгох мэдээ