• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    61   |  
0

Авто тээврийн үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэгээс “сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэр буй” талаар тодрууллаа. 

Өнөөдрийн байдлаар хот хооронд зорчигчдын тоо ямар хэмжээтэй байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 22 чиглэлд 35 тээврийн хэрэгслээр 1280 иргэн үйлчлүүлсэн байна. 06:30-08:30 цагийн хооронд зам дундын хяналтын постоор 8 тээврийн хэрэгслээр 162 зорчигч дамжин өнгөрсөн.

Цагаан сарын баярын өдрүүдэд хот хоорондын урсгалыг хязгаарлах уу?

-Улсын онцгой комиссын шийдвэр гарвал хаана. Шийдвэр гарахгүй бол тээвэрлэлт хэвийн явагдана.

Баярын өдрүүдэд зорчигчдын тоо бусад жилүүдийг бодвол хэр байх төлөвтэй байна вэ?

–Цагаан сарын баярын өдрүүдэд хот хоорондын тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо харьцангуй бага байх төлөвтэй  байна. Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг чангарах тул иргэд, тээвэрчид техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг зөвлөж байна.

Манай улсад хот хооронд өдөрт 76 чиглэлд дунджаар 4000-5000 зорчигч үйлчлүүлдэг. Харин жилдээ 1000 гаруй тээврийн хэрэгслээр 2,6 сая зорчигч хот хооронд зорчдог гэсэн статистик мэдээлэл бий. Замын ачаалал ихтэй өдрүүдэд Улаанбаатараас орон нутгийг зорих иргэдийн тоо 6000 гаруй байдаг. Засгийн Газрын шийдвэрээр их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг түр зогсоох болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн өдрүүдэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр нийт 36500 иргэн зорчжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ