• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    62   |  
0

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн Дэлхийн эрүүл мэндийн салбарын шилдэг 101 манлайлагчын нэг боллоо. 

О.Сэргэлэн эмч "World Health & Welness" холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчийг шалгаруулах номинацид 136 орны шилдгүүдээс шалгарсан аж. 

Тэрээр 2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-ийн санхүүжилтээр эхлүүлж, 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгах багийг анхлан зохион байгyулж, багийн ахлагчаар ажилласан.

Түүний амжилтаас дурдвал:
- 2009 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжыг бичиж 2010 онд ЭМСЯ-аар батлуулан 2010 онд БНСУ-ын АСАН Анагаах Ухааны Төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
- 2011 онд Монголд анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах Ухааны Төвийн эмч нартай хамтран гүйцэтгэсэн.
- Монгол улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн.
- 2014 онд анх удаа хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан.
- 2015 онд нэг хүнд цогцосны дондороос элэг шилжүүлэн суулгасан.
- 2020 оны 2 сарыг хүртэл багийн хамт олны хамт нийт 94 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.
- Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны статистик үзүүлэлтээр нийт хүн амын тохиолдлоор амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нв дэлхийд гуравдугаарт эрэмблэгдсэн нь манай элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон болон багийг ахлаж байгаа О.Сэргэлэн гавъяатын ур чадвар хичээл зүтгэлийн үр шим юм.

Эх сурвалж: УНТЭ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ