• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    53   |  
0

БНСУ-ын Дэгү хотод сүмийн цуглаанд хамт оролцдог 10 Солонгос иргэн коронавирусийн халдвар авсан. Иймд сар шинийн өдрүүдэд олон хүн цугласан газар, айлаар орохгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар халдварын тохиолдол 75292 бүртгэгдэж, БНХАУ-аас гадна өөр улсуудад нийт 1900 тохиолдол бүртгэгдэн таван нас баралт тохиолдоод байна. Халдварын голомт болж буй тохиолдлууд нь олон хүн цугласан газар байгаа учраас олон хүн цугласан орчин халдвар тараах гол хүчин зүйл болсоор байна" гэв. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал, сэрэмжээ сулруулж болохгүй" хэмээн анхаарууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар нийт 170 гаруй сэжигтэй тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийсэн бөгөөд коронавирусийн халдвар илрээгүй. Хэдийгээр БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын нөхцөл байдал тогтворжиж буй ч дэлхий нийтэд тархах эрсдэл байгааг ДЭМБ анхааруулсаар байна" гэв. 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ