A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 51 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 51 | |
|
Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Улсын Онцгой комиссын хуралдаанаар Нийслэлээс гарах, орох замын хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл зогсоохоор боллоо. Үүнд агаарын тээврээс бусад галт тэрэг, автомашин, автобус багтаж буй.
Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "13 аймгийн онцгой комиссын даргаас Цагаан сарын баярын үеэр хөдөлгөөн хязгаарлаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүний дагуу Улс, хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан" гэв.
Үүнээс гадна дараах аймгууд замын хөдөлгөөнөө түр хязгаарлахаар боллоо.
- Увс аймгийн Онцгой комиссоос энэ сарын 17-26-ныг хүртэл Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах,
- Дундговь, Говь-Алтай, Архангай аймгийн Онцгой комиссоос энэ сарын 21-27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах,
- Ховд аймгийн Онцгой комиссоос аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөний энэ сарын 21-26-ныг хүртэл хязгаарлах,
- Мөн Хамарын хийд чиглэлийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|