• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

Хотын дарга С.Амарсайхан "Амны хаалтны хүрэлцээ хомс байгаа учраас аж ахуй нэгжүүдэд хүсэлт илгээж, эх орондоо гар аргаар маск үйлдвэрлэе” хэмээх уриалгыг хүргүүлсэн. 

Үйлдвэр болон хувь хүн, жижиг цехүүд нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх уриалгад нэгдэн өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлан амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. Амны хаалт ховордсон энэ үед бид хаанаас тэдгээр хямд өртөгтэй бүтээгдэхүүнийг авч болох талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.  

Та дараах газруудаас амны хаалт авах боломжтой: 

1. "Silk Capital" салон

Үнэ: Жижиглэн-1500 төг
Хаяг: ХУД, 120 мянгат, Шинэ өглөө цогцолбор, Энхтайвны гүүрний баруун урд
Утас: 9910-2504, 9916-0496
Худалдан авах: Хаягийн дагуу үйлдвэрээс худалдан авах боломжтой.
Цахим хаяг: Silk Capital

2. “Тун Фарм” эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр

Үнэ: Бөөний үнэ-150 төг, Жижиглэн үнэ-300 төг
Хаяг: БЗД-н 8-р хороо Эрдэнэ толгой 
Утас: 7011-5653
Худалдан авах: Мөнхийн тун эмийн сангийн салбаруудаас амны хаалтыг худалдаж авах боломжтой.    
Цахим хаяг: http://munkhiintun.mn/    

3. "Идэр Ивээлт" ХХК

Үнэ: 550 төг
Хаяг:  Их монгол хороолол 905-1тоот 
Утас: 76001919
Худалдан авах: Хаяг, байршлын дагуу Их монгол хороололд байрлах бөөний төвөөс амны хаалтыг худалдаж авах боломжтой.
Цахим хаяг: Uut.mn

4. “Nice Creation” LLC захиалгат

 оёдлын үйлдвэр

Үнэ: 2500 төг
Хаяг: Баянгол дүүрэг Наранбулаг town
Утас: 9610 1112
Худалдан авах: Та уг амны хаалтыг доорх хаягаар болон утсаар холбогдож захиалга өгөх боломжтой юм.
Цахим хаяг: Kомпьютер Хатгамал, Оёдлын үйлдвэрлэл үйлчилгээ.

5. “Tanan Z” ажлын хувцасны худалдаа, үйлдвэрлэл:

Үнэ: 1ш 1500төг, 5ш 6000төг, 50ш дээш 1000 төг
Хаяг: БЗД-н 13-р хороо 15-587
Утас: 8811 9964
Худалдан авах: Уг амны хаалт нь нарны замын урд "Эса" төвд худалдаалагдаж байна.  
Цахим хаяг: Tanan Z. Ажлын хувцасны худалдаа, үйлдвэрлэл. Танан зэт ХХК

6. “Бүтээлч үйлс” ХК

Хаяг: Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Premium palace 7 давхарт-702 тоот
Утас: 7011 0147 
Худалдан авах: Цахим хаягаар захиалга өгөх болон хаягийн дагуу худалдан авах боломжтой.
Цахим хаяг: Бүтээлч Үйлс ХК

Орон нутагт:

  • “Уран шувуу урлан” /Говь Алтай аймаг/
  • “Хөвсгөл иргэн” ХК
  • “Цагаан жим” ХК /Орхон аймаг/
  • Ховд аймгийн хувиараа бизнес эрхлэгч оёдолчид
TAGS





Холбоотой санал болгох мэдээ