• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    52   |  
0

Томоохон зах, худалдааны төв, банк болон эмнэлгийн байгууллагуудын цагийн хуваарийг хүргэж байна. 

БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ

Коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийг мөрдөж байгаа юм.

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх нийтээр амрах амралтын өдөр билээ.  Ихэнх банкууд 24-26-ны өдрүүдэд ажиллахгүй ба энэ үеэр зарим нэг салбар нь ажиллах аж. 

  • Хаан банк:

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

  • Голомт банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Хан-Уул Имарт салбар болон Нарантуул ЗТ худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Төрийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

-ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв
Хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.

-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв
Хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд амарна.

  • Хас банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

  • Худалдаа хөгжлийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.

  • Ариг банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд АМАРНА.

Нисэхийн салбар 24 цаг ажиллана.

  • Капитрон банк 

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

  • Улаанбаатар хотын банк 

​Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

  • Бөмбөгөр худалдааны төв хоёдугаар сарын 23-ны 09:00-20:00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-27-ныг хүртэл амарна.
  • Нарантуул болон Баялаг-Ундраа худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
  • Хүчит шонхор худалдааны төв нь хоёрдугаар сарын 23-ны 06:00- 14:00 цаг хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-өөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.
  • Хархорин худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэл амарна.

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд:

Цагаан сарын баяраар /02 сарын 22-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл/ ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь, утасны жагсаалтыг хүргэж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ