• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    69   |  
0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг өгч, БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өгсөн юм.

Өнөөдөр 16 цагт Улсын Онцгой комисс, зам тээврийн яам хуралдаж гуравдугаар сарын 2-ныг хүртэл Инчон болон Бусан чиглэлийн нислэгийг цуцалснаа мэдэгдлээ.

Захиалга өгсөн билетүүдийг, хорио тавигдсаны дараа үнэгүй буцаах аж. 

Тэгү хотод суралцаж, ажиллаж амьдардаг 17 иргэнийг Жаргалантын аманд, тус хотоос ирсэн сүмийн 6 Солонгос иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Мөн гадаад харилцааны яамнаас БНСУ-ын Тэгү хотод зорчих иргэдэд түр хугацаагаар виз олгохгүй болохыг Д.Цогтбаатар мэдэгдлээ. 

Өмнөд Солонгосын гадаад харилцааны яамны мэдээлснээр Израил, Йордан, Бахрейн, Кирибати, Самоа болон Америкийн Самао зэрэг зургаан улс сүүлийн 14 хоногийн турш Өмнөд Солонгос улсад байсан хүмүүсийг хүлээн авахгүй ба хэрвээ шаардлагатай гэж үзвэл халдвар тархаагүй өөр улсад 14 хоног байлгаж, шинжилгээ хийлгэсний дараа нутагтаа нэвтрүүлнэ хэмээжээ.  

Харин Их Британи, Макао, Туркменистан, Казахстан, Оман, Бруней, Катар, Этиоп, Уганда зэрэг есөн улс Өмнөд Солонгосоос ирж буй зорчигчдыг тусгаарлаж, эрүүл мэндийн шинжилгээ хийсний дараа нутагтаа нэвтрүүлнэ хэмээжээ.

Эх сурвалж: Улсын онцгой комисс

TAGS





Холбоотой санал болгох мэдээ