• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    73   |  
0

Засгийн газрын хуралдаанаар хөл хориог дахин 28 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан. Удаан хугацааны хөл хорионы үеэр гэрээсээ хүлээн авах боломжтой дотоодын онлайн сургалтуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Зөвхөн гадаад хэл гэлгүй онлайнаар үзэх боломжтой зарим сонирхолтой сургалтуудыг энд багтаав:

  • IEnglishClass.mn

Гадаад болон Монгол багштай гадаад хэлний боловсролын сайт. Цогц хөтөлбөрийн хүрээнд англи хэлийг онлайн хэлбэрээр сурах боломжтой.

Утас: 8844 0555

Та сайтад холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

  • Sudlay.mn

Програмын СИ хэлний онлайн сургалт. Компьютерын сүлжээ, үйлдлийн систем өндөр төвшинд хөгжсөн энэ үед програмчлалын хэлд суралцах болно.

Утас: 8080 5531

Та сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг авах бол энд дарна уу.

  • Төсөл бичих аргачлал

Аливаа төсөл хөтөлбөрт оролцохын тулд танд гайхалтай санаа байгаа ч төсөл бичихэд хүндрэлтэй байна уу? Тийм бол Zoom аппликейшн ашиглан сургалтаа явуулдаг энэхүү онлайн сургалтыг сонирхоод үзээрэй.

Утас: 9696 2780

Та төсөл бичих аргачлал сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

  • 1234.mn

Энэхүү онлайн сургалтын цогц сайтад хандсанаар програмчлал, компьютерын хэрэглээ, бизнес, хувь хүний хөгжил, фотошоп зэрэг чиглэлүүдээр сургалтад хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

Утас: 9930 1979

Та дээрх сургалтад хамрагдахыг хүсвэл энд дарж мэдээлэл авах боломжтой.

  • Билгүүн тулга авто сургууль

Жолооны курсэд гэрээсээ онлайнаар суралцах боломжтой гээд бод доо. Энэ боломжийг танд Билгүүн тулга авто сургууль олгож байна.

Утас: 1131 0511

Та энд дарж онлайн жолооны сургалтад хамрагдаарай.

  • DGL

Daavka Guitar Lesson сургалтын төв онлайн хэлбэрээр танд хөгжмийн боловсрол олгох болно. Энэ нь танаас төлбөр шаардахгүй хэрнээ онлайнаар сурч болох сургалтын сонирхолтой нэг санаа юм.

Утас: 9080 3311

Та энд дарж DGL-ийн youtube хуудаст хандан хичээлүүдийг үзэх боломжтой.

  • Ганган гар урлал

Ганган гар урлал хуудсанд толгойн гоёл, ээмэг, зүүлт гэх мэт өөрт хэрэгтэй гоёмсог зүйлсийг онлайн хэлбэрээр хийж сурах боломжтой.

Утас: 9129 4333

Та гар урлалын сургалтыг сонирхож байвал энд дарж холбогдоорой.

  • Meborny

Хүн бүхний хэрэгцээ болсон компьютерын хэрэглээ, сошиал медиа болон интернет хэрэглээний талаарх сонирхолтой сургалтад онлайнаар хамрагдах боломжийг Meborny Team олгож байна.

Утас: 7728 2222

Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

  • English GYM

Англи хэлийг хэрхэн хялбар сурч болох сонирхолтой хичээлийг English GYM онлайн сургалтын төвөөс авах боломжтой.

Утас: 8004 1882, 8800 9660

Та English GYM сургалтыг сонирхож байвал энд дарна уу.

  • Dale Carnegie

Байгууллагадаа хүчирхэг ментор бий болго уриатай энэхүү сургалтад хамрагдсанаар та хувь хүнд зайлшгүй шаардагдах чадваруудыг эзэмших болно. Мөн хэлний мэдлэгт тань дөхөм болно.

Утас: 7000 0330

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, эвентийг энд дарж харна уу.

  • Gegee боловсролын төв

Гэгээ боловсролын төв танд Англи, Хятад хэл болон IELTS шалгалтанд бэлдтгэх сургалтанд онлайнаар хамрагдах боломжуудыг олгож байна. Онлайнаар хичээлээ үзсэн ч дараа нь тахимын хичээлд давтан суух боломжтой.

Утас: 7700-4567

Онлайн сургалтын талаарх мэдээллийг энд дарж аваарай.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ