• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    59   |  
0

Бид хэдхэн цагийн ѳмнѳ БНСУ-ийн Намъяанжу хотод 35 настай Монгол залуугаас коронавирусын анхны тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн.

Тус иргэн энэ сарын 20-ны ѳдѳр биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдэн  25-ны өдрийн 17:40 /Солонгосын цагаар/ цагт нас баржээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албаны мэдээлснээр иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан аж.

Энэ нь Ѳмнѳд Солонгос улсын хэмжээнд 11 дэх нас баралт бѳгѳѳд гадаадын иргэний анхны тохиолдол юм. Түүний байсан Мёнжи эмнэлгийн зүгээс үхлийн шалтгаан нь коронавирус мѳн эсэхийг шалгаж байгаа талаар мэдээлэл хийжээ.

 

Эх сурвалж: ЭМЯ

TAGS





Холбоотой санал болгох мэдээ