• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    59   |  
0

НОБГ, МХЕГ,  НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун " Нийслэлийн Онцгой комиссын гаргасан захирамжийн хэрэгжилт дээр НМХГ цагдаагий байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана" гэв. 

Захирамжийн хүрээнд:

  • 945 баар цэнгээний газар,
  • 310 дэн буудал,
  • 87 саун,
  • 321 сүм хийд,
  • 59 фитнесс клуб,
  • 64 амралтын газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоожээ.

Мөн хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдана" хэмээн онцлов. 

Хотын даргын захирамжийг зөрчсөн ААН-ийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална.

Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтад цагийн хязгаарлалтыг оруулсан байгаа. Уг заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллах аж. 

Мөн НОБГ-ын мэдээлж буйгаар цагаан сарын баярын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага харьцангуй бага байсан хэмээн мэдээллээ. 

Амралтын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 50 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж авсан.

Хөл хорио тогтоосон энэ үед бага насны хүүхдээ гэрт нь үлдээхдээ цахилгаан болон зуух, пийншингийнхээ аюулгүй байдлыг хангахыг НОБГ-аас анхаарууллаа. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ